Орчин цагийн байгууллагын амжилтын ар талд: Байгууллагын соёл
Сүүлийн арван жилд бизнесийн салбарын томоохон чиг хандлагуудын нэг бол байгууллагын соёлын ач холбогдлыг дахин үнэлэх явдал юм. Олон улсын судалгаануудын үр дүнгээс харахад, байгууллагын соёл нь зөвхөн ажилчдын сэтгэл ханамж төдийгүй гүйцэтгэл, инноваци, ажилчдын тогвтортой байдал, хэрэглэгчийн үнэнч байдалд шууд нөлөөлдөг.
2023 оны Deloitte Global Human Capital Trends тайланд дурдсанаар, байгууллагын удирдлагын 94% нь "соёл, үнэт зүйл нь бизнесийн амжилтад хамгийн чухал нөлөөтэй хүчин зүйл" гэж үзжээ.
Эх сурвалж: Deloitte Insights (2023), Global Human Capital Trends, www2.deloitte.com
Олон улсын чиг хандлага: Уян хатан, зорилготой, хүмүүн төвтэй соёл
1. Зорилгод суурилсан соёл (Purpose-driven culture)
Байгууллагын оршин тогтнох шалтгаан, үнэт зүйл нь зөвхөн ашиг олоход бус, нийгэмд хувь нэмэр оруулах зорилготой болж байна.
Жишээлбэл, Unilever, Patagonia зэрэг компаниуд ажилчдаа татах, хадгалахад зорилгод суурилсан соёлыг идэвхтэй хэрэглэдэг.
2. Уян хатан, оролцоонд тулгуурласан удирдлага
Дээд удирдлагаас доод шат хүртэл санал, шийдвэрт ажилчдын оролцоо нэмэгдэж байна.
Remote, Hybrid work орчинд соёлын үнэ цэнийг цахимаар түгээх нь чухал асуудал болж байна.
3. Сэтгэлзүйн аюулгүй байдал, сэтгэл ханамж
Google-ийн Aristotle Project-оор батлагдсанчлан, сэтгэлзүйн аюулгүй орчин нь багийн бүтээмжид хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл.
Эмэгтэйчүүд, залуу үе, олон үндэстний ажилчдын оролцоог дэмжих DEI (Diversity, Equity, Inclusion) бодлого түгээмэл болжээ.
Эх сурвалж: Harvard Business Review (2020), The Culture Factor
Монгол дахь байгууллагын соёлын онцлог: Хувь хүний хамааралтай, шилжилтийн үе шат
Монголын хувьд байгууллагын соёл анхдагч эзэн, захирал төвтэй, удирдлагын хандлагаас ихээхэн хамааралтай байх хандлага түгээмэл. Судалгааны байгууллагын мэдээллээр:
2024 онд хийгдсэн нэгэн салбарын байгууллагын соёлын судалгаагаар:
- Ажилчдын 63% нь "удирдлага ажилчдын санал бодлыг сонсдоггүй" гэж хариулсан
- Харин 72% нь "байгууллагын үнэт зүйл тодорхой боловч хэрэгждэггүй" гэж дүгнэжээ.
Эх сурвалж: PROMADE Business Research (2024), Internal Culture Audit Report – Confidential summary
Ирээдүйн чиглэл: Монголын байгууллагуудад зориулсан соёлын шинэчлэл
Монголын байгууллагууд дараах соёлын шилжилт хийх шаардлагатай байна:
Шинэ чиг хандлага |
Хуучин хандлагаас шилжих |
|
|
|
|
|
|
|
|
Дүгнэлт
Байгууллагын соёл бол нүдэнд харагддаггүй ч хамгийн хүчтэй систем юм. Энэ нь ажилтны сэтгэл ханамж, байгууллагын гүйцэтгэл, улмаар хэрэглэгчийн үнэнч байдалд нөлөөлдөг. Монголын байгууллагууд олон улсын туршлагаас суралцаж, тогтвортой, уян хатан, хүмүүн төвтэй соёлыг төлөвшүүлснээр урт хугацааны өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.
Эш татсан эх сурвалжууд
Deloitte (2023). Global Human Capital Trends Report. www2.deloitte.com
Harvard Business Review (2020). The Culture Factor. hbr.org
Google Re:Work – Project Aristotle Findings, rework.withgoogle.com
PROMADE Business Research LLC (2024). Internal Organizational Culture Study – Summary Report
Hofstede Insights (2022). Cultural Dimensions and Workplace Behavior