Байгууллагын соёлын судалгааны түлхүүр үзүүлэлтүүд
Энэхүү судалгаа нь удирдлагад бодит баримтад суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, байгууллагын соёлыг сайжруулан, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болно. Судалгааны үр дүнг ашиглан байгууллага хүний нөөцийн бодлогоо оновчтой тодорхойлох, ажлын байрны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, багийн харилцааг сайжруулах, стресс, сэтгэлзүйн дарамтыг бууруулах зэрэг олон талын үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой.
Ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд ба ажлын бүтээмж
Манай компани байгууллагын хүний нөөцийг бат бөх, тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд энэхүү судалгааны загварыг боловсруулсан. Ажилтнуудын сэтгэлзүйн тогтвортой байдал, ажлын идэвх, бүтээмжийг дэмжих нь байгууллагын урт хугацааны амжилтын суурь гэж бид үзэж байна.